Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Google 6 дугаар сард нугалдаг гар утсаа танилцуулна

Google 6 дугаар сард нугалдаг гар утсаа танилцуулна

Google 6 дугаар сард нугалдаг гар утсаа танилцуулна

Аlphabet (NASDAQ:GOOGL)-ийн Google анхны нугалдаг ухаалаг утасны загвараа ирэх зургадугаар сард гаргахаар, Samsung-ийн ноёрхож буй зах зээлд өрсөлдөөнийг нэмэгдүүлэхэр төлөвлөж байна хэмээн CNBC мэдээллээ. 

The Pixel Fold хэмээгдэж буй уг утасны анхны танилцуулгыг 5 дугаар сарын 10-нд болох Google I/O жил тутмын бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн танилцуулга арга хэмжээний үеэр хийхээр төлөвлөсөн хэмээжээ. Тус бүтээгдэхүүн нь Google-ийн Tensor G2 чиптэй байх бөгөөд 1700 орчим ам.долларын үнээр зах зээлд гарах аж.  

Нугалдаг ухаалаг утасны зах зээлийн 80 орчим хувийг Samsung Group, Huawei Technologies Co., Ltd., Motorola нар эзэлж байгаа юм. 

Одоогоор компаниас ямар нэгэн албан ёсны мэдээлэл хийгээгүй байна. 

Энэхүү мэдээллийг зарим хүн өмнөх өдөр нь гарсан Samsung өөрийн ухаалаг төхөөрөмжүүд дээрх үндсэн хайлтын системээс Google-ийг халж, Microsoft’-ийн “Bing”-ийг ашиглахаар судалж байгаа тухай мэдээний хариу гэж үзэж буйгаа хуваалцжээ. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.