Голомт Капитал компани нь Өвөрхангайчуудад хөрөнгийн зах зээлийн үйлчилгээг ойртууллаа
Олон хүн хөрөнгийн зах зээлийг өндөр өгөөжтэй, өргөн боломжтой салбар гэдгийг мэддэг ч түүнд өөрийн биеэр оролцохын тулд санхүүгийн өндөр мэдлэгтэй байх ёстой мэтээр ташаа боддог. Мөн хөрөнгийн зах зээлд хэрхэн хөл тавьж, анхнаа алхмаа хаанаас эхлэхээ тэр бүр мэдэхгүй байх нь олонтаа.
Тэгвэл Голомт Капитал компани нь Хаан Кредит ББСБ-тай хамтран, Өвөрхангайчуудад хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг мэдээллийг олгох, анхдагч болон хоёрдогч зах зээлийн арилжаанд оролцоход нь туслах, өөрийн үйлчилгээгээ улам ойртуулах зорилгоор орон нутаг дахь анхны мэдээллийн төвөө Өвөрхангай аймгийн төв Арвайхээрт нээлээ.
Өвөрхангайчууд тус төвийг зорьсноор хөрөнгийн зах зээлийн талаарх шинэ мэдлэг мэдээлэлд суралцахаас гадна үнэт цаасны данс нээх, Монголын болон дэлхийн хөрөнгийн зах зээлийн арилжаанд бусдын тусламжгүйгээр цахимаар оролцох арга барилд суралцах боломжтой болж байна.
Тус төвийн нээлтийн үеэр МҮОНТВ-ийн “Ногоон Сум” төсөл, Голомт Капитал ҮЦК ХХК нь 2023 онд олон нийтэд Монголын болон дэлхийн хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг мэдээллийг түгээн дэлгэрүүлэх, сурталчлах, хүртэх өгөөжийг нь нэмэгдүүлэх замаар хамтран ажиллах санамж бичгийг байгуулсан юм.
Энэхүү ажлын эхлэл болж Өвөрхангайн хөрөнгө оруулагчдад зориулсан “Хөрөнгийн зах зээлээс өгөөж хүртэх нь” сэдэвт өдөрлөгийг зохион байгуулсан бөгөөд оролцогчид Монголын болон дэлхийн хөрөнгийн зах зээлийн талаарх мэдээлэл авч, сонирхсон асуултандаа хариулт авсан халуун дулаан арга хэмжээ болсон юм.
ҮЙЛЧИЛГЭЭ АВАХ ХАЯГ : Өвөрхангай аймаг, Арвайхээр сум 13-р баг, Т.Намнансүрэн 3 гудамж ''Богд зочид буудал'' 1 давхар '' Хаан Кредит ББСБ-ын байр
ХОЛБОО БАРИХ: 7721-7777, 7012-1530
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй