IBM 1 дүгээр улиралд 53 хувийн ашигтай ажиллажээ
IBM өчигдөр нэгдүгээр улирлын тайлангаа танилцуулсан нь шинжээчдийн хүлээлтээс давж, сайн мэдээгээр дүүрэн байлаа.
Тайлангийн онцлох үзүүлэлтүүдээс дурдвал, нэгж хувьцаанд ногдох ашиг 1.36 ам.доллар хүрч, нийт орлого 14.3 тэрбум ам.доллар болжээ. Шинжээчдийн урьдчилсан таамаглалаар IBM өнгөрсөн улиралд нэгж хувьцаа тутамд 1.36 ам.долларын ашигтай, нийт 14.37 тэрбум ам.долларын орлоготой ажиллахаар хүлээгдэж байв.
Түүнчлэн компанийн программ хангамжийн салбарын орлого 5.9 тэрбум ам.доллар хүрсэн нь 2.6 хувийн өсөлт юм. Түүний дотор Hybrid платформ ба Шийдлийн бизннь 11 хувийн өсөлт үзүүлсэн болохыг тайланд дурджээ.
Мөн консалтингийн үйлчилгээний орлого 2.8 хувь, хөрөнгө оруулалтын орлого 27.3 өссөн байна. Гагцхүү дэд бүтцийн салбарын орлго нэгдүгээр улиралд 3.7 хувь буурчээ.
Нийлбэр дүнгээр тус компани өнгөрсөн улиралд 52.7 хувийн ашигтай ажилласан нь өнгөрсөн оны нэгдүгээр улирлын 51.7 хувиас өссөн үзүүлэлт бөгөөд мөнгөний урсгал нэмэгдсэнийг илтгэж байна. Компанийн бэлэн мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгийн хэмжээ 0.1 тэрбум ам.доллараас өсөж 1.3 тэрбум ам.доллар болжээ.
International Business Machines (NYSE:IBM) -ийн тайлан гарсны дараа биржийн дараах арилжаагаар компанийн хувьцааны ханш 3 хувийн өсөлт үзүүлжээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй