Жанет Йеллен: АНУ нь БНХАУ-тай эрүүл өрсөлдөөн өрнүүлэх сонирхолтой байна
АНУ Хятадтай "бүтээлч, шударга" эдийн засгийн харилцаа тогтоохыг эрмэлзэж байгаа ч үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхлоо хамгаалж, гадаадын өрсөлдөгчдөө ноёрхох Хятадын үйл ажиллагаанаас татгалзах болно гэж Сангийн сайд Жанет Йеллен пүрэв гарагт мэдэгдэв.
Тэрбээр, өчигдөр Жонс Хопкинсийн Их Сургууль дээр үг хэлэх үеэрээ Жое Байдены засгийн газраас тодорхойлж буй хоёр орны эдийн засгийн харилцаан дахь үндсэн зорилтуудын талаар ярьжээ.
Тэрбээр хэлсэн үгэндээ хоёр улс нь цаг уурын өөрчлөлт, өрийг хөнгөвчлөх, макро эдийн засгийн тогтвортой байдал зэрэг сэдвийн хүрээнд “эрүүл өрсөлдөөн” өрнүүлж боломжтой бол хамтран ажиллахыг засгийн газар эрмэлзэж байгаа ч БНХАУ нь буурай орнуудын өрийн бүтцийг өөрчлөхөд саад учруулж байна гэжээ.
Тэрбээр мөн БНХАУ-д айлчлах бодолтой байгаагаа илэрхийлсэн бөгөөд албан айлчлал төлөвлөсөн эсэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй