Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Их-7 бүлгээс Хар Тэнгисийн хэлэлцээрийг сунгахыг уриаллаа

Их-7 бүлгээс Хар Тэнгисийн хэлэлцээрийг сунгахыг уриаллаа

Их-7 бүлгээс Хар Тэнгисийн хэлэлцээрийг сунгахыг уриаллаа

Их долоо бүлгээс ням гарагт Украины үр тариаг Хар тэнгисээр дамжуулан экспортлох чухал хэлэлцээрийг сунгах, бүрэн хэрэгжүүлэх, өргөжүүлэхийг уриалж буйгаа тус бүлгийн хөдөө аж ахуйн сайд нарын мэдэгдэлд онцолжээ.

ОХУ - Украйны дайны эхлэл үед хүнсний хомстолоос зайлс хийх зорилгоор НҮБ болон Туркийн зуучлалаар өнгөрсөн оны долдугаар сард уг хэлэлцээрийг байгуулснаар Украины Хар Тэнгис дэх боомтоор дамжуулан 27 сая тонн үр тариа экспортлох боломжийг нээсэн билээ. 

Хэлэлцээрийн нөгөө тал болох ОХУ уг хэлэлцээрийн дагуу үр тариа, бордооны экспортыг хөнгөвчлөх шаардлагууд өнгөрсөн хугацаанд биелээгүй учир энэ сарын 18-наас хойш хэлэлцээрийг үргэлжлүүлэхийг зөвшөөрөхгүй гэдгээ хатуу анхааруулаад байгаа юм.

Их-7-гийн уулзалт өнгөрсөн амралтын өдрүүдээр Японы Миязаки хотод болсон бөгөөд уулзалтын дараах мэдэгдэлд G7-ийн хөдөө аж ахуйн сайд нар хэлэлцээрийн ач холбогдлыг хүлээн зөвшөөрч, "Бид Хар тэнгисийн үр тарианы санаачилга (BSGI)-ыг сунгах, бүрэн хэрэгжүүлэх, өргөжүүлэхийг тууштай дэмжиж байна.” гэжээ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.