Bed Bath & Beyond Inc дампуурах өргөдлөө өгчээ
Bed Bath & Beyond Inc дампуурлын тухай хуулийн 11 дүгээр бүлэгт заасны дагуу дампуурах өргөдлөө өчигдөр өгснөөр хөрөнгө оруулагчид нь хувьцаагаа ихээр зарж эхэллээ.
1990-ээд онд залуу хосууд, шинэ гэр бүлийн дэлгүүр хэсэх газар болж алдаршсан гэр ахуйн барааны жижиглэнгийн худалдаа эрхэлдэг тус компани сүүлийн жилүүдэд брэнд бүтээгдэхүүнээ борлуулах стратеги нь уналтад орсноор ашиг орлого нь буурч ирсэн юм.
Өнгөрсөн жил стратегиа өөрчилж, худалдан авагчдад хэдийн танил болсон томоохон брэндүүдийг байршуулж эхэлсэн боловч сайн үр дүнд хүрээгүй бөгөөд өнгөрсөн оны сүүлийн улиралд борлуулалт нь 33 хувиар буурч, 393 сая ам.долларын алдагдал хүлээсэн байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй