Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Microsoft-ийн ашиг орлого хүлээлтийг давснаар хувьцаа нь 5 хувь чангарав

Microsoft-ийн ашиг орлого хүлээлтийг давснаар хувьцаа нь 5 хувь чангарав

Microsoft-ийн ашиг орлого хүлээлтийг давснаар хувьцаа нь 5 хувь чангарав

Мягмар гарагт Microsoft гуравдугаар улирлын тайлангаа танилцууллаа. Хэрэглэгчид зардлаа танаж, өсөлт удааширна гэсэн хүлээлттэй байгаа энэ үед Cloud бизнес нь төсөөлөөгүй сайн гүйцэтгэл үзүүлсэн нь компанийн санхүүгийн үзүүлэлтэд эергээр нөлөөлж урьдчилсан тооцооллоос давсан байна. 

Тайланг танилцуулсны дараагаар биржийн дараах зах зээл дээр компанийн хувьцаа 5 хувь өсжээ. 

Компанийн мэдэгдсэнээр нэгж хувьцаанд ногдох ашиг 2.45 ам.доллар, нийт орлого 52.9 тэрбум ам.доллар хүрчээ. Шинжээчдийн урьдчилсан таамгаар нэгж хувьцаанд ногдох ашиг 2.24 ам.доллар, нийт орлого 51.12 тэрбум ам.доллар байсан билээ. 

Компанийн cloud бизнес Azure өнгөрсөн улиралд 31 хувийн өсөлт үзүүлсэн нь эрэлт муу байгаатай холбоотойгоор өсөлт удааширна гэсэн хүлээлтийг эвдэв. 

Он гарснаас хойш Microsoft-ийн хувьцаа 15 хувь чангараад байгаа нь хиймэл оюун ухаан хөгжүүлэгч OpenAI-д хөрөнгө оруулалт хийсэнтэй холбоотойгоор хиймэл оюун ухааны салбарт тэргүүлнэ гэсэн хөрөнгө оруулагчдын итгэл үнэмшил ихээхэн нөлөөлж байгаа юм. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.