Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Alphabet хувьцаагаа буцаан худалдан авна

Alphabet хувьцаагаа буцаан худалдан авна

Alphabet хувьцаагаа буцаан худалдан авна

Google-ийн толгой компани Alphabet 70 тэрбум ам.доллараар хувьцаагаа буцаан худалдан авна гэж мэдэгдсэнээр хувьцааны ханш нь өслөө. 

Тус компани өчигдөр нэгдүгээр улирлын тайлангаа танилцуулсан бөгөөд нэгж хувьцаанд ногдох ашиг 1.17 ам.доллар, орлого 69.79 тэрбум ам.доллар болсон нь шинжээчдийн хүлээж байсан дүн болох нэгж хувьцаанд ногдох ашиг 1.08 ам.доллар, нийт орлого 68.87 тэрбум ам.доллараас давсан үзүүлэлт боллоо. 

Биржийн дараах арилжаагаар компанийн хувьцаа 4 хувь өссөн бөгөөд он гарснаас хойш нийт 18 хувийн өсөлт үзүүлээд байна. 

Google advertising-ийн орлого 54.55 тэрбум ам.доллар хүрсэн нь хүлээлтэд байгаагүй өндөр өсөлт байлаа. Үүний дотор YouTube-ийн сурталчилгааны орлого 6.69 тэрбум, Google Cloud-ийн орлого 7.45 тэрбум ам.доллар болжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.