Samsung Electronics-ийн үйл ажиллагааны ашиг 95 хувь буурчээ
Samsung Electronics оны хоёрдугаар хагаст чипний бизнес сэргэхээр хүлээгдэж байна хэмээн мэдэгдлээ. Компани өнөөдөр улирлын тайлангаа танилцуулж компанийн түүхэнд томоохонд тооцогдох уналтыг үзүүлжээ.
Эдийн засаг удааширч, хэрэглэгчид зардлаа бууруулж байгаатай холбоотойгоор дэлхийн хэмжээнд хагас дамжуулагчийн худалдан авалт буурсан нь чипний үнэ эхний улиралд огцом буурч, зах зээлийг уналтад хөтөлсөн болохыг тайланд онцолжээ..
Дэлхийн хамгийн том чип үйлдвэрлэгчийн үйл ажиллагааны ашиг өнгөрсөн улиралд 640 тэрбум вон буюу 478.6 сая ам.доллар хүрсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 95 хувь буурсан дүн бөгөөд сүүлийн 14 жилийн хамгийн бага ашиг юм. Орлого 18 хувь буурч 63.7 тэрбум вон болжээ.
Samsung-ийн мэдэгдсэнээр оны хоёрдугаар хагаст дэлхий даяар эрэлт сэргэх хүлээлттэй байгаа тул чипний үйлдвэрлэлээ хөдөлгөөнт төхөөрөмжүүдээс гадна өндөр хүчин чадлын серверүүдэд төвлөрүүлнэ гэлээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй