Snap-ийн хувьцааны ханш 19 хувиар унав
Snap нэгдүгээр улиралд 988.6 сая ам.долларын орлого олсон нь зах зээлийн хүлээлтэд хүрээгүй тул биржийн дараах зах зээл дээр хувьцаа нь 19 гаруй хувиар суларлаа.
Орлого нь өнгөрсөн оны мөн үеэс 7 орчим хувиар буурсан бөгөөд шинжээчид тус компанийг нэгдүгээр улиралд 1.01 тэрбум ам.долларын орлого олно хэмээн урьдчилан тооцоолж байсан юм.
Зах зээл тус компанийг нэгдүгээр улирлын ашиг нэгж хувьцаанд 0.23 ам.доллар ногдоно гэж хүлээж байсан боловч энэ үзүүлэлт дөнгөж 0.01 ам.доллар гарсан байна.
Гэсэн хэдий ч Snapchat-д өдөр бүр идэвхтэй байдаг хэрэглэгчдийн тоо өнгөрсөн оны мөн үеэс 15 хувь өсөж 383 саяд хүрсэн бөгөөд хоёрдугаар улиралд 395 сая хүрэхээр хүлээгдэж байгаа аж. Үүнд үндэслэн компанийн орлого энэ улиралд 1.04 тэрбум ам.доллар хүрнэ хэмээн зах зээл таамаглаж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй