Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

First Republic банкны салбарын дараагийн дампуурал болж магадгүй байна

First Republic банкны салбарын дараагийн дампуурал болж магадгүй байна

First Republic банкны салбарын дараагийн дампуурал болж магадгүй байна

АНУ-ын зохицуулагч байгууллагууд First Republic банкийг зарахаар хэд хэдэн банкнаас үнийн санал авч байгаа талаар нэрээ нууцалсан эх сурвалжууд мэдээлжээ. Ингэснээр тус банк АНУ-д сүүлийн 2 сарын дотор дампуурч байгаа 3 дахь томоохон банк болж магадгүй байна. 

Тус банкийг худалдан авахаар үнийн санал илгээгсдийн дотор Citizens Financial Group Inc, PNC Financial Services Group, JPMorgan Chase & Co нар багтаж байгаа аж. Эх сурвалжуудын хэлснээр Холбооны Хадгаламжийн Даатгалын Корпораци тендерийг зарлаж, шалгаруулж байгаа бөгөөд US Bancorp (USB)-д мөн үнийн санал ирүүлэх хүсэлт илгээсэн гэж Блүүмберг мэдээлжээ. 

Гурван ч эх сурвалжийн хэлснээр Холбооны Хадгаламжийн Даатгалын Корпораци өнөөдөртөө багтаж худалдах, худалдан авах процессыг дуусгахаар төлөвлөж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.