Хятадын аж үйлдвэрийн гарцын статистик тааруу гарлаа
Хятадын аж үйлдвэрийн салбарын PMI (Purchasing Manager’s index)-ийн өнөөдөр гарлаа. Албан ёсны мэдээнээс үзэхэд тус үзүүлэлт 49.2 гарсан нь гуравдугаар сарын 51.9-тэй харьцуулахад буурсан дүн юм.
Зах зээлийн тэлэлт агшилтыг сар тутамд хэмжих боломж олгодог уг үзүүлэлт нь мөн эдийн засагчдын хүлээлтээс даруй 50 нэгжээр бага төдийгүй 12 дугаар сараас хойш анхны бууралт байлаа.
Үйлчилгээний салбарынхаа хүчтэй тэлэлтийн нөлөөгөөр дэлхийн хоёр дахь том эдийн засаг энхний улиралд хүлээлтээс өндөр өсөлт үзүүлсэн боловч аж үйлдвэрийн гарц нь дэлхийн эдийн засгийн муу өсөлтөөс хамааралтай байгааг энэ үзүүлэлт харууллаа.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй