Tesla голлох зах зээлүүддээ цахилгаан автомашины үнээ өсгөлөө
Цахилгаан автомашин үйлдвэрлэгч Tesla компани АНУ, БНХАУ, Канад болон Японы зах зээлд зарагдаж буй Model 3 болон Model Y зэрэг загваруудын үнээ өсгөх шийдвэр гаргажээ. Тус загваруудын үнэ АНУ-ын зах зээлд 250 ам.доллараар өссөн бол БНХАУ-д зарагдаж буй Tesla-гийн автомашинууд 2,000 юаниар өсжээ.
Tesla-гийн Гүйцэтгэх захирал Илон Маск тус компани цаашид ашгийн маржинаас илүү борлуулалтын орлогын өсөлтийг дэмжиж ажиллах болно гэж мэдэгджээ. Tesla зах зээлийн байдалд тааруулж үнийн бодлогын тохируулга хийдэг бөгөөд жилийн эхнээс автомашины үнээ 6 удаа бууруулсан юм. Тус шийдвэрүүд нь дэлхийн цахилгаан автомашин үйлдвэрлэгчдийн дунд үнийн өрсөлдөөнийг үүсгээд байсан юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй