“GOLOMT CAPITAL CHAMPIONSHIP” хөрөнгө оруулалтын марафон "WEEK-7"
"WEEK-7"
- Өнгөрсөн 7 хоногт АНУ-ын голлох индексүүд өсөлттэй хаагдсан бол Азийн голлох индексүүд холимог хөдөлгөөнийг үзүүлжээ.
- Компаниуд 2023 оны 1-р улирлын орлогын тайлангаа тавьж байна. Alphabet, Microsoft, Meta, Amazon компаниудын мэдээлэл шинжээчдийн хүлээлтийг давсан нь хөрөнгийн зах зээл сэргэх найдварыг дагуулав.
- ТОП-50 оролцогчийн 61 хувь нь Хойд Америкийн зах зээлд хөрөнгө оруулсан бол 39 хувь нь Ази болон Номхон далайн орнуудад хөрөнгө оруулалт хийжээ.
Тэмцээн эхэлснээс хойш S&P 500, Hang Seng Index болон NASDAQ индексүүд 3-12% өсөлтийг үзүүлсэн бол манай TOP-50 оролцогчийн өгөөж 7.2%-тай байна.
Өнгөрсөн 7 хоногт хамгийн их өсөлтийг үзүүлсэн харилцагчийн жагсаалтыг Okoso, Maz, Munkhzorig нар тэргүүлж байна. Тэд Jumia (JMIA), Meta (META) болон AST SpaceMobile (ASTS) зэрэг компаниудыг сонгожээ. |
ХӨРӨНГӨ ОРУУЛСАН ОНЦЛОХ КОМПАНИ - JUMIA TECHNOLOGIES AG /NYSE: JMIA/ |
Jumia Technologies AG нь ХБНГУ-д төвтэй онлайн арилжааны платформ юм. Компанийн платформ нь загвар, хувцас, гэр ахуйн болон өргөн хэрэглээний бараа, цахилгаан бараа зэргийг худалдагчаас хэрэглэгчдэд хүргэх боломжийг олгодог логистикийн сүлжээ болон төлбөрийн систем юм. Мөн тус компани нь хэрэглэгчдэд рестораны хоол хүргэлт, зочид буудал, нислэгийн захиалга, сурталчилгаа зэрэг үйлчилгээг авах боломжийг олгодог. |
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй