БНСУ-ын Төв банкны тэргүүн: “Бодлогын хүүг бууруулахад хэтэрхий эрт байна” гэлээ.
БНСУ-ын Төв Банк нь бодлогын хүүг өсгөх бодлогоо сулруулах анхны алхмуудыг хийсэн банкнуудын нэг бөгөөд цаашид бодлогын хүүгээ бууруулах найдлага дагуулаад байсан юм. Гэвч БНСУ-ын Инчеонд болж буй Азийн Хөгжлийн Банкны жил бүрийн уулзалтын үеэр тус банкны тэргүүн Ри Чанг-ёнг “Бодлогын хүүгээ бууруулж эхлэх нь хэтэрхий түрэмгий шийдвэр байх болно” хэмээн CNBC-д өгсөн ярилцлагын үеэр мэдэгджээ.
Тус улсын инфляцийн түвшин 2023 оны 4 сард сүүлийн 14 сарын хамгийн бага үзүүлэлт болох 3.7%-тай байсан ч зорилтот 2%-иас дээгүүр байсаар байна. Wall Street-тийн томоохон банкнууд БНСУ бодлогын хүүгээ энэ жилийн 3-р улирлаас эхлэн бууруулж эхлэх болно гэсэн таамаглалтай байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй