ГЕГ: Гадаад худалдаа 7.7 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оныхоос 2.6 тэрбумаар өслөө
Гадаад худалдааны нийт бараа эргэлт 2023 оны эхний дөрвөн сарын гүйцэтгэлээр 7.7 тэрбум ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 50.4 хувиар буюу 2.6 тэрбум ам.доллараар өссөн. Энэ нь экспорт 2.3 тэрбум ам.доллараар, импорт 0.3 тэрбум ам.доллараар өсөхөд нөлөөлжээ.
Экспортын дүн импортоос 2.3 тэрбум ам.доллараар давж, гадаад худалдааны баланс эерэг гарсан байна. Он гарсаар Монгол Улс дэлхийн 125 улстай гадаад худалдаа хийснээс 54 улс руу бараа бүтээгдэхүүн экспортолж, 121 улсын бараа бүтээгдэхүүнийг импортолсон байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй