Холбооны Нөөцийн Сан бодлогын хүүг 25 суурь нэгжээр өсгөлөө
Холбооны Нөөцийн Сангийн энэ сарын хуралдааны шийдвэрээр зах зээлд үүсээд байсан хүлээлтийн дагуу бодлогын хүүг 5.00-5.25% өсгөхөөр болжээ. Хэвлэлийн бага хурлын үеэр ХНС-ийн тэргүүн Жэром Пауэлл инфляци анхаарлын төвд байсаар байгааг онцолсон байна. |
Мөн тэрээр “Бид инфляцийг хурдацтай буурна гэж бодохгүй байна. Үүнд хугацаа шаардагдана” гэсэн байна. Зах зээл энэ удаагийн бодлогын хүүгийн өсгөлтийг сүүлийнх байна гэсэн найдлагатай байгаа ч энэ ондоо бодлогын хүүг бууруулах магадлал бага гэдгийг ХНС-ийн тэргүүн тэмдэглэжээ. |
2022 оны 3-р сараас хойш Холбооны Нээлттэй Зах Зээлийн Хорооны 10 уулзалт болсон бөгөөд нийт 500 суурь нэгжийн өсгөлт хийгдээд байгаа юм. Дараагийн ХНЗЗХ-ны хуралдаан 6-р сарын 13-14 өдрүүдэд болохоор товлогдоод байна. |
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй