Icahn Enterprises (IEP) холдингийг санхүүгийн луйвар хийсэн гэж буруутгаснаар хөрөнгө нь 10 тэрбумаар буурлаа.
|
Богино арилжаан дээр түлхүү ажилладаг Hindenburg Research хөрөнгө оруулалтын компани энэ мягмар гарагт гаргасан нийтлэлдээ Icahn Enterprises (IEP) холдингийг 75%-иар илүү үнэлэгдсэн байна хэмээн мэдэгджээ. |
|
Hindenburg-ийн хэлж буйгаар IEP-ийг санхүүгийн луйврын схемээр үйл ажиллагаагаа явуулж шинэ хөрөнгө оруулагчдаас татан төвлөрүүлсэн хөрөнгийг хуучин хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашгийн хэлбэрээр тарааж байна хэмээн буруутгажээ. |
|
Тус нийтлэл гарсны дараа Icahn Enterprise холдингийн хувьцаа 20 гаруй хувиар буурч Карл Икан Forbes жагсаалтын 58-р байраас 119 рүү шилжлээ. |
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
