Европын Төв банк бодлогын хүүг 25 суурь нэгжээр өсгөж, 3.25 хувьд хүргэв
Европын Төв банк инфляцын эсрэг арга хэмжээгээ эхлүүлснээс хойш хамгийн бага нэгж хувиар буюу 0.25 нэгж хувиар өсгөж, 3.25 хувьд хүргэх шийдвэр гаргалаа. |
Энэ шийдвэр дийлэнх эдийн засагчид, шинжээчдийн таамагтай нийцэж байна. |
Европын Төв банкны Удирдах зөвлөл инфляцыг зорилтот түвшин болох хоёр хувьд хүргэхийн тулд мөнгөний бодлогын шийдвэр гаргахдаа дата мэдээлэлд тулгуурлахаа мэдэгдэж байна. |
Европын Төв банкны тэргүүн Кристин Лагард хэлэхдээ “Цаашид үнийн өсөлт эрчимжих эрсдэл өндөр байна. Учир нь ОХУ, Украины хооронд үүссэн дайны улмаас эрчим хүч, хүнсний үнэ дахин өсөх магадлалтай байна. Мөн цалин хөлсийг нэмэгдүүлэх шийдвэрүүд нь инфляцийг эрчимжүүлэх эрсдэлийг нэмэгдүүлж байна.” гэлээ. Мөн тэрээр “Үнийн өсөлт саарахад банкнууд зээл олголтоо удаашруулах эсвэл мөнгөний бодлого зах зээлд хүчтэй нөлөөлбөл эрэлт саарч, үнийн дарамт дунд хугацаанд одоогийн тооцоолж байгаагаас хурдацтай буурна” гэж мэдэгдсэн байна. |
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй