Maersk тээвэр зуучлалын компанийн орлого буурлаа
Maersk компанийн эхний улирлын орлого 14.2 тэрбум ам.доллараар буурч, үйл ажиллагааны ашиг нь 2.3 тэрбум ам.доллар болжээ. Уг нь ачаа тээвэрлэлтийн салбар Covid-19 тахлын дэгдэлтийн үеэр эрэлт ихтэй байснаар салбарын орлого сүүлийн 3 жилд томоохон өсөлтийг үзүүлээд байсан юм. |
Хэдийгээр контейнер тээвэрлэлтийн эрэлт саармагжиж эхэлсэн ч тээвэр зуучлагчидтай өмнө нь байгуулсан урт хугацааны нийлүүлэлтийн гэрээний хүрээнд 2024 он хүртэл нэмэгдсээр байх төлөвтэй байна. Тус компани болон салбарын тэргүүлэгч Mediterranean Shipping Company-ийн удирдлагууд энэ жил тээвэр зуучлалын салбарын хувьд хүндрэлтэй байх болно хэмээн тэмдэглэжээ. Тиймээс тус компанийн Гүйцэтгэх захирал Винсент Клерк 2023 оны орлогоо харьцангуй даруугаар төсөөлж байна.
|
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй