Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Жанет Йеллен АНУ үндсэн хуулийн хямралд орж болзошгүйг анхаарууллаа

Жанет Йеллен АНУ үндсэн хуулийн хямралд орж болзошгүйг анхаарууллаа

Жанет Йеллен АНУ үндсэн хуулийн хямралд орж болзошгүйг анхаарууллаа

Ням гарагт АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен, Конгресс өрийн дээд хэмжээг нэмэхгүй бол "Үндсэн хуулийн хямрал"-ыг өдөөж, холбооны засгийн газрын төлбөрийн чадварт эргэлзээ үүсгэх болно гэж хатуу анхаарууллаа.

Ерөнхийлөгч Жое Байден ямар ч нөхцөлгүйгээр өрийн таазыг нэмэгдүүлэх хуулийн төслийг Конгресст өргөн бариад байгаа юм. 

Йеллен хэлэхдээ "Үүнийг хийх нь Конгрессын үүрэг. Хэрэв тэд эс хийвэл бид эдийн засаг, санхүүгийн сүйрэлд хүрнэ.” гэжээ. 

Тэрбээр мөн “Бид асуудлыг Ерөнхийлөгч цаашид өр тавьж чадах уу гэдэг хэмжээнд хүртэл хүндрүүлж болохгүй. Тэгвэл үндсэн хуулийн хямрал бий болно” гэсэн байна.  

Одоогийн байдлаар тус улсын өр ДНБ-ий 120 орчим хувьтай тэнцэж байна. Нэгдүгээр сард өрийн хэмжээ хуулиар заасан дээд хэмжээнд хүрсэн бөгөөд, одоогоор өрийн таазыг хэтрүүлээгүй байгаа боловч боловч ирэх 7, 8 дугаар сар гэхэд шинээр зээл авах боломжгүй болохоор байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.