Berkshire Hathaway Inc эхний улиралд 35.5 тэрбум долларын ашигтай ажиллажээ
Уоррен Баффетын Berkshire Hathaway Inc эхний улиралд 35.5 тэрбум долларын ашигтай ажиллажээ. Apple Inc зэрэг компанид оруулсан хөрөнгө болон автомашины даатгагч Geico-ийн өсөлт нь энэхүү ашгийг бий болоход голлон нөлөөлсөн байна.
Berkshire мөн өөрийн хувьцааны буцаан худалдаж авалтаа эрчимжүүлж нийт 4.4 тэрбум ам.доллараар буцаан авчээ. Үүний зэрэгцээ хөрөнгийн багцын багагүй хэсэг болох Chevron Corp тэргүүтэй бусад хувьцаанд нэмж хөрөнгө оруулалт хийгээгүй аж.
Berkshire Hathaway-ийн нэгж хувьцаа нь өнөөдрийн байдлаар 491,840.00 ам.доллараар үнэлэгдэж байгаа бөгөөд дэлхийн хамгийн үнэтэй хувьцаа юм. Гэсэн хэдий ч Голомт Капиталын харилцагчид тус сангийн хувьцааг өөрт байгаа мөнгөнд тааруулан бутархай дүнгээр худалдан авч хөрөнгийн багцдаа нэмэх боломжтой билээ.
-------------------------------------------------
Гадаад арилжааны захиалга өгөх утас:
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй