Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

АНУ-ын инфляц буурав

АНУ-ын инфляц буурав

АНУ-ын инфляц буурав

АНУ-ын инфляц 4 дүгээр сард 4.9 хувь хүрч, эдийн засагчдын таамаглаж байснаас ч хурдтай буурав. 

Эдийн засагчдын урьдчилсан тооцооллоор 4 дүгээр сарын инфляц 5 хувь гарахаар хүлээгдэж байсан юм. Түүнчлэн хүнс, эрчим хүч зэрэг өндөр хэлбэлзэлтэй барааны бүлгийг хасаж тооцсон жилийн суурь инфляц 5.5 хувь гарсан нь өмнөх сарын 5.6 хувиас буурсан дүн байлаа. 

Сарын өөрчлөлтийн тухайд, суурь болон үндсэн инфляц 0.4 хувийн өсөлттэй гарчээ. Энэхүү өсөлтийг хуучин автомашины үнэ болон орон сууцны зардал голлон бүрдүүлсэн аж. 

Инфляцын мэдээ гарсны дараагаар хувьцааны зах зээл өсөлтэйгээр нээгдэж, Dow Jones Industrial Average 157 нэгж буюу 0.47 хувь,  S&P 500 29 нэгж буюу 0.71 хувь, Nasdaq Composite 116 нэгж буюу 0.96 хувийн өсөлтийг тус тус үзүүлжээ. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.