Walt Disney-н хувьцаа 8 хувь уналаа
Walt Disney Company-ийн хувьцааны ханш пүрэв гарагийн арилжаагаар 8 гаруй хувиар уналаа. Учир нь тус компанийн стрийминг үйлчилгээ Disney+ хэрэглэгчдийн тоо өнгөрсөн улиралд ихээхэн буурсан байна.
Оны эхний гурван сард хэрэглэгчдийнх нь тоо 4 саяар буурч 157.8 сая болжээ. Үүнд нөлөөлсөн гол хүчин зүйл нь Энэтхэгийн крикетийн дээд лигийн шууд дамжуулалтын эрхээ алдсан явдал гэж үзэж байна.
Мөн үнэ нэмэгдсэн нь хэрэглэгчид уг үйлчилгээг орхиход нөлөөлж, Disney+ өнгөрсөн улиралд 659 сая ам.долларын алдагдал хүлээхэд нь нэрмээс болжээ. Гэсэн ч энэ нь өмнөх улиралд 1 тэрбум ам.долларын алдагдал хүлээсэнтэй харьцуулахад сайжирсан үзүүлэлт юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй