Twitter шинэ захиралтай болно
Өчигдөр Илон Маск Twitter-ийн шинэ гүйцэтгэх захирлыг удахгүй томилно хэмээн жиргэжээ.
Тэрбээр хэдийгээр нэр цохоогүй ч Wall Street Journal-ын мэдээлснээр NBCUniversal-ын гүйцэтгэх захирал Linda Yaccarino-той ажилд авах ярилцлага хийсэн байна.
Маск жиргэхдээ “Х болон Twitter-ийн шинэ CEO2-г зарлана гэхээс сэтгэл хөдөлж байна. 6 долоо хоногийн дараагаас тэр (эмэгтэй) ажилдаа орно” гэжээ. Харин Илон Маск өөрөө Twitter-ийн технологи хариуцсан захирал болох аж.
Энэхүү жиргээний дараа Tesla компанийн хувьцаа 2 хувийн өсөлт үзүүллээ. Энэ нь хөрөнгө оруулагчид Илон Маскийг Tesla-д илүү олон цаг анхаарлаа хандуулах боломжтой болсон гэж харж буйтай холбоотой бололтой.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй