Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Их Британи хүнсний үнийн өсөлтийн шалтгааныг олж тогтооно

Их Британи хүнсний үнийн өсөлтийн шалтгааныг олж тогтооно

Их Британи хүнсний үнийн өсөлтийн шалтгааныг олж тогтооно

Их Британийн хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт гуравдугаар сард 19.1 хувьд хүрч 1977 оны 8 дугаар сараас хойш хамгийн өндөр өсөлтийг үзүүлжээ. Харин дөрөвдүгээр сард 17.3 хувь гарсан байна. 

Английн төв банк өчигдөр мэдээлэл хийж нийт инфляц гуравдугаар сард 10-аас дээш хувьтай гарч, найдаж байснаас удаан буурч байгаа нь хүнсний бүтээгдэхүүний үнэ санаанд оромгүйгээр хүчтэй өсөж байгаагаас ихээхэн хамаарч байна гэжээ. 

Иймд Их Британийн хууль тогтоогчид хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт нь өрхүүдэд хэр дарамт учруулж, юуны учир өсөж байгааг ойлгох зорилгоор хянан шалгалт хийхээр болжээ. Үр дүнд нь, өртгийн сүлжээний аль үе шатанд ямар ашиг олж, эрсдэлтэй нүүр тулж байгааг тодорхойлох аж. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.