Газрын тосны ханш 4 долоо хоног дараалан буурлаа
АНУ болон Хятадын эдийн засгийн орчин нөхцөл өөрчлөгдсөний улмаас газрын тосны ханш баасан гарагийн арилжаагаар 1 гаруй хувь унаж, дөрөв дэх долоо хоногтоо улайлаа.
Брент газрын тосны фьючерс 81 цен буюу 1.1 хувиар суларч 74.17 ам.долларт хүрсэн бол WTI фьючерс 83 цент буюу 1.2 хувиар суларч 70.04 ам.доллар болжээ. Энэ нь өмнөх долоо хоногийн хаалттай харьцуулбал 1.5 хувь унасан үнэ юм.
АНУ-ын өрийн таазыг нэмэх асуудал болон мөнгөний бодлогын тодорхойгүй байдал нэмэгдэж байгаатай холбоотойгоор ам.доллар “хоргодох байр” болж, еврогийн эсрэг чангарснаар 2 дугаар сараас хойших хамгийн том өсөлттэй долоо хоног болох магадлалтай байна.
Ам.доллар чангарснаар бусад валют эзэмшигчдийн хувьд газрын тосны үнийг өсгөх нөлөө үзүүлдэг.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй