Newmont Автсралийн алт олборлогч Newcrest-ийг худалдан авна
Автсралын алт олборлогч Newcrest Mining өнөөдөр Newmont Corp-ийн 26.2 тэрбум австрали долларын худалдан авах саналыг дэмжиж байгаагаа илэрхийллээ.
Хэлцлийг эцэслэхийн тулд хоёр компанийн хувьцаа эзэмшигчдийн зөвшөөрөл шаардлагатай бөгөөд амжилттай болсон тохиолдолд Newmont-ын гарц хамгийн ойрын өрсөлдөгч Barrick Gold-оос хоёр дахин өндөр болж, Freeport McMoRan-ийг гүйцсэнээр АНУ-ын алт олборлогч хамгийн том компани болох юм.
Хэлэлцээрийн үр дүнд Newcrest-ийн хувьцаа эзэмшигчид нэгж хувьцаагаа 29.27 австрали доллараар үнэлүүлж Newmont -ын 0.40 ширхэг хувьцаанд хөрвөх юм. Хоёрдугаар сард Newmont нэгж хувцаанд өөрийн 0.38 ширхэг хувьцааг санал болгоход Newcrest татгалзсан хариу өгөөд байсан юм.
Newcrest-ийн хувьцаа Даваа гарагт 1.5 хувь өсөж 28.68 асвтрали доллараар нээгдсэн бөгөөд Newmont-ын худалдан авах саналаас хойш 30.4 хувийн өсөлт үзүүлээд байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй