Соросын сан Tеsla-гийн эзэмшлээ бууруулж, Netflix-ийн хувьцаанд хөрөнгө оруулжээ
Soros Fund Management нэгдүгээр улиралд Tesla Inc болон Rivian Automotive дахь эзэмшлээ бууруулж, Netflix Inc-ийн хувьцааг худалдан авчээ.
Сорос нь Tesla болон цахилгаан ачааны машин үйлдвэрлэгч Rivian-ий хувьцааг 2022 онд худалдан авсан бөгөөд 2018 онд Tesla-гийн хувирах нөхцөлтэй бондод хөрөнгө оруулж байсан юм.
Тус сан Netfix-ээс гадна Walmart, Хятадын цахим худалдааны компани JD.com-ын хувьцааг шинээр худалдан авсан байна. Мөн Qualcomm-ын хувь эзэмшлээ 50.5 хувиар өсгөж 104.350 ширхэг хувьцаа эзэмших болсон бол Nike-ийн позицоо бараг гурав дахин өсгөж 166,720 ширхэг, Uber Technologies-ийн хөрөнгө оруулалтаа 50 орчим хувиар нэмж 818,955 ширхэгт тус тус хүргэжээ.
Харин эзэмшлээ бууруулсан компаниудын тухайд, Walt Disney болон Rivian-ийн эзэмшиж байсан хувьцааныхаа 3/4 -ыг зарсан байна.
Эдүгээ 92 настай Жорж Сорос нь 6.7 тэрбум ам.долларын хөрөнгөтэй гэж Forbes мэдээлжээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй