Байгалийн хийн ханш 5 хувь өслөө
АНУ-ын байгалийн хийн зах зээл дээр гарц буурах тухай шуугиан дэгдэж байгалийн хийн үнэд нөлөөлөв. Байгалийн хийн үнэ даваа гарагт бараг 5 хувийн өссөн бөгөөд өсөлт цаашид үргэлжлэх магадлалтай байна.
Байгалийн хийн фьючерс даваа гарагт Нью-Йоркийн таваарын бирж дээр нэгж нь 2.3750 ам.доллар хүрч 10.9 цент буюу 4.8 хувийн өсөлт үзүүллээ.
Байгалийн хийн фьючерс 3 дугаар сарын дунд үеэс 2 ам.доллар орчимд “гацаад” байсан бөгөөд цаг уурын нөхцөл байдлаас үүдэн байгалийн хийн эрэлт бага байсан юм.
Статистик үзүүлэлт харвал 5 дугаар сарын 5-нд дууссан долоо хоногт АНУ-ын газар доорх агуулахууд дахь байгалийн хийн нөөцийн хэмжээ 2.141 их наяд шоо фүүт байсан нь өмнөх жилийн мөн үеэс 31.2 хувь, сүүлийн 5 жилийн дунджаас 18.4 хувь өндөр байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй