Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Уоррен Баффет TSMC-ийн бүх хувьцаагаа заржээ

Уоррен Баффет TSMC-ийн бүх хувьцаагаа заржээ

Уоррен Баффет TSMC-ийн бүх хувьцаагаа заржээ

Энэ оны нэгдүгээр улиралд Уоррен Баффетын удирддаг Berkshire Hathaway сан Тайванийн хагас дамжуулагч үйлдвэрлэгч TSMC-ийн үлдэгдэл хувьцаагаа зарсан бол түүнийг сөрөн Macquarie, Fidelity, Tiger Global, Coatue зэрэг томоохон хөрөнгө оруулалтын пүүсүүд тус компанийн хувьцааг ихээр нь худалдан авчээ. 

Нэгдүгээр сард Berkshire Taiwan Semiconductor Manufacturing Co Ltd.-ийн хувь эзэмшлээ бууруулсан талаараа мэдэгдэж байсан бол өчигдөр үлдсэн хувьцаануудаа зарсан гэдгээ зохицуулагч байгууллагуудад өгсөн тайландаа дурджээ. 

Харин томоохон хөрөнгө оруулагчдаас 

  • Macquirie 78 сая ширхэг хувьцааг 7.3 тэрбум ам.доллараар, 
  • Fidelity 14.1 сая ширхэгийг 4 тэрбум ам.доллараар, 
  • Philippe Laffont-ын байгуулсан Coatue Management 5.9 сая ширхэг хувьцааг 548.9 сая ам.доллараар, 
  • Tiger Global Management 147 сая ам.доллараар тус тус худалдан авсан байна. 

TSMC-ийн АНУ-д бүртгэлтэй хувьцаа нь он гарснаас хойш 14.5 хувь өсөөд байгаа юм. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.