Алтны ханш унаж 2000 ам.доллараас доош орлоо
Алт тавдугаар сар гарснаас хойш анх удаагаа 2000 ам.доллараас доош орж уналаа.
Алтны фьючерс Нью-Йоркын таваарын бирж дээр унци нь 1993 ам.доллар болж 29.7 ам.доллар буюу 1.5 хувиар суларсан бөгөөд арилжааны үеэр доод тал нь 1989.25 ам.доллар хүрсэн байна.
Алтны фьючерс тавдугаар сарын эхний долоо хоногт 2085.4 ам.доллар хүрч бүх цаг үеийн дээд ханшийг тогтоогоод байсан юм.
Спот ханш мөн ижил чиглэлд хөдөлгөөн харуулав. АНУ-ын зүүн эргийн цагаар мягмар гарагийн 13:40 орчимд спот үнэ унци нь 1987.62 ам.доллар байсан нь тухай өдрийн арилжаагаар 28.84 ам.доллар буюу 1.4 хувь суларсан үр дүн юм. Үүнээс өмнө 1985.59 ам.доллар хүрсэн байна. Тавдугаар сарын 4-нд алтны спот ханш 2073.29 ам.доллар хүрч түүхэн амжилтаа шинэчилсэн билээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй