АНУ-ын газрын тосны нөөц 3.7 саяар нэмэгдсэн гэв
АНУ-ын газрын тосны нөөц өнгөрсөн долоо хоногт 3.69 сая баррелиар өссөн болохыг Америкийн Газрын тосны Байгууллагаас мэдээллээ. Өмнөх долоо хоногт нь газрын тос олборлогчдын бүлэг 1.3 сая баррель газрын тос олборлосон хэмээн мэдэгдээд байсан билээ.
Америкийн Газрын тосны Байгууллагын мэдээлэл нь хараахан албан ёсны мэдээ биш бөгөөд АНУ-ын Эрчим Хүчний Агентлагийн албан ёсны мэдээлэл өнөөдөр зарлагдах юм.
Эрчим Хүчний Агентлагийн албан ёсны мэдээллээр 5 дугаар сарын 5-нд дууссан долоо хоногт газрын тосны нөөц 2.951 сая барриалаар өссөн бөгөөд шинжээчид дэвшүүлсэн таамгийн дагуу өнгөрсөн долоо хоногт нөөц 0.92 сая баррелиар буурах хүлээлттэй байгаа юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй