Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

АНУ-ын Конгресс болон засгийн газар өрийн таазыг нэмэх асуудлаар зөвшилцөлд хүрсэнгүй

АНУ-ын Конгресс болон засгийн газар өрийн таазыг нэмэх асуудлаар зөвшилцөлд хүрсэнгүй

АНУ-ын Конгресс болон засгийн газар өрийн таазыг нэмэх асуудлаар зөвшилцөлд хүрсэнгүй

АНУ-ын Ерөнхийлөгч Жое Байден, Конгрессын дарга Кевин Маккарти нарын тус улсын өрийн таазыг нэмэгдүүлэх асуудлаар уулзаж ярилцсан ч тодорхой шийдвэрт хүрсэнгүй. 

Иймд асуудлыг түр хойшлуулсан бөгөөд Ерөнхийлөгч Азийн орнуудаар хийх айчлалыг богиносгохоор болжээ. 

Хэдэн цаг үргэлжилсэн уулзалтын дараа Маккарти сурвалжлагчийн асуултад хариулахдаа “Хоёр тал өрийн таазыг нэмэх асуудлаар зөвшилцөлд хүрэхэд маш хол байна. Гэхдээ энэ долоо хоногийн эцэс гэхэд ойлголцох боломжтой” гэжээ. 

Бүгд Найрамдахчуудын хувьд Ардчилсан намынхан төсвийн зардлыг бууруулах амлалт өгөхгүй бол өрийн таазыг 31.3 их наяд ам.доллараас хэтрүүлэхийг дэмжихгүй гэсэн байр суурь илэрхийлж байгаа юм. Ерөхийлөгчтэй хийсэн уулзалтын дараа Макконнел “Бид дампуурал зарлахгүй гэдгийг мэдэж байна” гэжээ. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.