Аlibaba-гийн хувьцаа унаж, дараагийн IPO төлөвлөгөөгөө танилцууллаа
Alibaba Group Holding Ltd-ийн улирлын орлого нэгдүгээр улиралд 208.2 тэрбум юань (30.12 тэрбум ам.доллар) хүрсэн байна. Шинжээчдийн зүгээс компанийн орлогыг 210.3 тэрбум юаньд хүрнэ хэмээн таамаглаж байсан юм. Жилийн орлого 2 хувь өссөн нь 868.69 тэрбум юань хүрсэн нь 2014 онд олон нийтийн компани болсноос хойш хамгийн бага өсөлт болж байна.
Компанийн хувьцаа ам.доллараар 4.9 хувь унаж 86.2 ам.доллараар арилжаалагджээ.
Компанийн тайланг танилцуулах үеэр Санхүү эрхэлсэн захирал Toby Xu тус компанийн удирдах зөвлөлөөс Alibaba International Digital Commerce Business Group-т нэмэлт санхүүжилт босгох ажлыг эхлүүлэх зөвшөөрөл олгосон гэлээ. Тус группийн хүнсний чиглэлийн компани Freshippo нь IPO хийх бэлтгэлээ хангаж эхэлсэн бол логистикийн чиглэлийн компани Cainiao нь ирэх 12-18 сард багтан IPO хийнэ гэжээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй