Berkshire Hathaway Occidental Petroleum Corp-ийн 24.4 хувийг эзэмшдэг боллоо
Тэрбумтан Уоррен Баффетийн удирддаг Berkshire Hathaway-ийн зохицуулагч байгууллагуудад өгсөн мэдүүлэгт дурдсанаар өнгөрсөн 16-18 өдрүүдэд Occidental-ын 3.46 сая хувьцааг 201 сая доллараар худалдан авсан байна.
Ингэснээр тус хөрөнгө оруулалтын сан нь газрын тос олборлогчийн 24.4 хувийг эзэмшдэг болжээ. Энэ нь нийт 12.7 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий 217.3 сая ширхэг хувьцаа юм.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй