АНУ-ын өрийн таазыг нэмэх асуудлыг өнөөдөр дахин хэлэлцэнэ
АНУ-ын Ерөнхийлөгч Жое Байден болон Конгрессын дарга Кевин Маккарти нар өнөөдөр АНУ-ын өрийн таазыг нэмэгдүүлэх асуудлаар дахин хэлэлцэхээр хүлээгдэж байна.
Цагаан ордноос мэдээлснээр талууд даваа гарагт уулзахаар тохиролцсон боловч цагийг нарийвчлан тогтоогүй байгаа гэнэ.
Сурвалжлагчид Маккартигаас “Ерөнхийлөгчтэй хийсэн сүүлийн уулзалтын дараа танд илүү их найдвар төрж байна уу” хэмээн асуухад Маккарти "Манай багууд өнөөдөр ярилцаж байгаа бөгөөд нөхцөл байдал өмнөхөөсөө дээрдсэн байна. Тэгэхээр, тийм гэж хариулъя" гэжээ.
Ерөнхийлөгч Жо Байден харин Японд болсон Их-7 бүлгийн дээд хэмжээний уулзалтаас буцахын өмнөхөн хэлэлцээрт хүрэхийн тулд татварын зохицуулалт хийхийн зэрэгцээ төсвийн зардлыг бууруулахад бэлэн гэдгээ мэдэгдсэн ч “Бүгд Найрамдахчуудын сүүлд тавьсан саналыг хүлээн авах боломжгүй” гэжээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй