Micron Хятадын засгийн газрын шалгалтад бүдэрлээ
Хятадын цахим орчныг зохицуулах байгууллага (CAC)-аас өчигдөр АНУ-ын санах ойн чип үйлдвэрлэгч Micron Technology Inc-д хийсэн шалгалтыг тус компанийн бүтээгдэхүүнүүд даваагүй бөгөөд гол дэд бүтцийн компаниудад Micron-оос худалдан авалт хийхийг хориглоно гэж мэдэгдлээ.
Мэдэгдэлд дурдсанаар "Микроны бүтээгдэхүүнүүд нь сүлжээний аюулгүй байдалд ноцтой эрсдэл учруулж буй бөгөөд үндэсний аюулгүй байдалд ч нөлөөлөхүйц болохыг тус шалгалтаар тогтоосон" гэжээ.
Компанийн зүгээс CAC-аас шалгалтын үр дүнгийн талаарх мэдэгдлийг хүлээн авсан бөгөөд эл асуудлаар "Хятадын эрх баригчидтай үргэлжлүүлэн хэлэлцэхээр яарч байна" гэжээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй