Европын Холбоо Меta-г 1.2 тэрбум еврогоор торголоо
Европын Холбооноос гишүүн улсуудынхаа хэрэглэгчдийн мэдээллийг АНУ-д дамжуулахыг зогсоох шаардлагыг хангуулахаар өгсөн 5 сарын хугацаа дууссантай холбоотойгоор Мета компанийг 1.2 тэрбум евро (1.3 тэрбум ам.доллар)-гийн торгууль ногдуулахаар боллоо.
Мета компанийг ЕХ-АНУ-ын хооронд мэдээлэл дамжуулах гэрээ 2020 онд хүчингүй болсон ч мэдээллээ дамжуулсаар байгаа хэмээн буруутгажээ. Ийм үндэслэлээр өмнө нь Аmazon.com-ыг 746 сая еврогоор торгож байсан хамгийн өндөр дүн байсан аж.
Мета компани эл асуудлаар мэдэгдэл хийж “шударга бус, үндэслэлгүй торгууль нь бизнесийн байгууллагуудыг дааж давшгүй их торгуульд унагах аюултай жишиг тогтоох тул шүүхэд давж заалдан, хүчингүй болгох хүсэлт өгнө” гэжээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй