Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Giphy Inc-ийг Shutterstock худалдан авахаар болжээ

Giphy Inc-ийг Shutterstock худалдан авахаар болжээ

Giphy Inc-ийг Shutterstock худалдан авахаар болжээ

Shutterstock Inc өчигдөр мэдэгдэл хийж Meta Platforms-ийн хөдөлгөөнт зурагны платформ Giphy Inc-ийг 53 сая ам.доллараар худалдан авахаар болсон гэлээ. 

Британийн өрсөлдөөн хариуцсан зохицуулагч байгууллагаас Snapchat Inc and Twitter зэрэг өрсөлдөгчид нь тус платформ руу нэвтрэх боломжгүй болох, хязгаарлагдах эрсдэлтэй гэж үзэн Метаг уг бизнесээс гарахыг шаардаад байсан юм. 

Мета 2020 онд уг компанийг 400 сая ам.доллараар худалдан авсан гэж тайлагнаж байсан билээ. 

Хэлцэл ирэх сард дуусахаар хүлээгдэж байгаа бөгөөд Shutterstock-ийн хувьцаа албан бус зах зээл дээр 4 хувь орчим өсөлт үзүүлээд байна. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.