Ам.доллар чангарч сүүлийн 2 сарын дээд түвшинд хүрлээ
Мягмар гарагийн арилжаагаар ам.доллар бусад валюын эсрэг чангарч сүүлийн хоёр сарын дээд түвшинд хүрлээ. Энэ нь АНУ-ын өрийн таазыг өсгөх асуудал хэрхэн шийдэгдэх нь тодорхойгүй байгаагаас үүдэн хөрөнгө оруулагчдын эрсдэлээс зайлсхийх хандлагатай холбоотой хэмээн шинжээчид тайлбарлаж байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Жое Байден болон Бүгд Найрамдах намын конгресс дох бүлэг өчигдөр АНУ-ын өрийн таазыг нэмэгдүүлж, дефолт зарлах эрсдэлээс зайлсхийх асуудлаар дахин ярилцсан боловч тодорхой ахиц гараагүй байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй