Marvell-ийн хувьцаа 14 хувь өслөө
Marvell Technology чип үйлдвэрлэгч компаниас пүрэв гарагт нэгдүгээр улирлын тайлангаа танилцуулсан бөгөөд орлогын үзүүлэлт төлөвлөгөөг нь давжээ. Хиймэл оюун ухааны салбарын эрэлт өндөр байгаа нь орлого нэмэгдэхэд ихээхэн нөлөөлж байна хэмээжээ.
Энэхүү мэдээний дараа биржийн дараах зах зээл дээр тус компанийн хувьцаа (MRVL) 14 хувийн өсөлт үзүүлээд байна.
Тайланд дурдсанаар компани нэгдүгээр улиралд нэгж хувьцаанд 31 центийн ашигтай ажилласан бөгөөд орлого нь 1.58 тэрбум ам.доллар хүрчээ. Зах зээлийн хүлээлтийн хувьд тус компанийн нэгж хувьцаанд ногдох ашиг 29 цент, орлого 1.3 тэрбум ам.доллар орчим гарах төсөөлөлтэй байсан билээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй