Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Nikkei индекс 33 жилийн хамгийн дээд түвшинд хүрлээ

Nikkei индекс 33 жилийн хамгийн дээд түвшинд хүрлээ

Nikkei индекс 33 жилийн хамгийн дээд түвшинд хүрлээ

Японы Nikkei хувьцаануудын хөдөлгөөний дундаж 1990 оноос хойш хамгийн өндөр түвшиндээ хүрчээ. Энэ нь АНУ-ын өрийн асуудал шийдэгдэх нь тодорхой болж иений ханш суларна гэсэн хүлээлт үүссэнтэй холбоотой байлаа. 

Арилжаа нээгдэх үеэр Nikkei индекс 31,529.23 хүрсэн бөгөөд сүүлийн ханш 31.494.06 байсан нь 1.9 хувийн өсөлт юм. 

Иен ам.долларын эсрэг суларч нэг ам.доллар 141 иентэй тэнцэж ирсэн нь сүүлийн 6 сарын хамгийн доод ханш боллоо. Иен суларснаар Японы экспортлогчдын орлогыг өсгөх нөлөөтэй юм. 

Арилжааны үеэр Nikkei-н 225 хувьцааны 201 нь өсөлттэй, 15 нь уналттай, 9 нь тогтвортой байжээ. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.