Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Mitsubishi-ийн Хятад дахь үйлдвэрлэл тодорхойгүй хугацаагаар зогслоо

Mitsubishi-ийн Хятад дахь үйлдвэрлэл тодорхойгүй хугацаагаар зогслоо

Mitsubishi-ийн Хятад дахь үйлдвэрлэл тодорхойгүй хугацаагаар зогслоо

Mitsubishi Motors Корпораци Хятад дахь үйлдвэрлэлээ 5 дугаар сараас хойш түр зогсооно гэж Yomiuri сонин мягмар гарагт мэдээлжээ.

Компанийн хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр Хятад дахь үйлдвэрлэлээ хэзээ дахин эхлүүлэх нь одоогоор тодорхойгүй байгаа бөгөөд эл асуудлыг тус улс дахь түнштэйгээ хэлэлцэж байгаа гэжээ.

Тус компани өнгөрсөн сард Хятадад Outlander спорт загварын автомашиныхаа үйлдвэрлэлийг 5 дугаар сарыг дуустал зогсоож, төрийн өмчит GAC групптэй хамтарсан үйлдвэрийнхээ борлуулалтыг удаашруулсан тул 78 сая ам.долларын төлбөр авахаа мэдэгдэж байсан юм.

SUV загварын автомашинууд нь Хятадын цахилгаан автомашины зах зээлийн хамгийн том хувийг эзэлдэг бөгөөд цахилгаан автомашины үнэ хямдарч дотоод гадаадын брэндүүд олон шинэ загвар гаргах болсон нь шатахуун хөдөлгүүрт автомашины борлуулалтыг үлэмж хэмжээгээр буурахад нөлөөлсөн юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.