Nvidia хэсэг хугацаанд 1 их наяд ам.доллараар үнэлэгдэв
Nvidia Corp богинохон хугацаанд зах зээлийн үнэлгээ нь 1 их наяд ам.доллараар дээш тогтдог компаниудын эгнээнд багтаж амжив.
Мягмар гарагийн арилжаагаар компанийн хувьцаа 3 хувь өсөж 401.11 ам.доллар дээр хаагдлаа. Хаалтын ханшаар тооцвол компанийн зах зээлийн үнэлгээ 991 орчим тэрбум ам.доллар тухайн өдрийн арилжааны дээд ханш нь 419.38 ам.доллар байсан юм.
Одоогоор 1 их наядын клубт Apple Inc, Alphabet Inc, Microsoft Corp, Amazon.com Inc гэх 4 компани багтдаг юм. Nvidia-ийн хувьд өнгөрсөн оны 10 дугаар сараас хойш бараг 200 хувийн өсөлт үзүүлээд байгаа билээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй