HP компьютерийн борлуулалт 29 хувь буурчээ
HP Inc -ийн 2 дугаар улирлын орлого зах зээлийн хүлээлтэд хүрээгүйн улмаас хувьцаа нь биржийн дараах арилжаагаар 3 хувь уналаа.
Инфляцын улмаас компьютерийн эрэлт муу байгаа нь компанийн борлуулалтыг 29 хувь агшихад нөлөөлсөн байна. Түүнчлэн принтерийн борлуулалт 5 хувь буурчээ.
IDC судалгааны байгууллагын тооцоолсноор дэлхий дээр компьютерийн борлуулалт 30 орчим хувиар буурсан аж.
Тус компанийн 2 дугаар улирлын орлого 12.91 тэрбум ам.доллар хүрсэн боловч шинжээчид 13.07 тэрбум ам.долларын орлого олно хэмээн таамаглаж байсан билээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй