Алтны ханш сэргэж 14 хоногийн өмнөх түвшинд хүрлээ
Тавдугаар сарын дундуур тууштай уналт үзүүлсэн алт өчигдөр хүчтэй сэргэж хоёр долоо хоногийн дээд цэгт хүрлээ. Учир нь АНУ-ын эрх баригч болон сөрөг хүчний хооронд тохиролцоонд хүрсэн ч өрийн таазыг өсгөх асуудлыг Конгрессоор хэлэлцэхтэй холбоотой шинэ хурцадмал байдал үүсэд байна.
Учир нь АНУ-ын Төлөөлөгчдийн танхимд Бүгд Найрамдах Намаас сонгогдсон зарим гишүүд Ерөнхийлөгч Жое Байден болон Төлөөлөгчдийн танхимийн дарга Кевин Маккарти нарын тохиролцоог эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн байна.
Мягмар гарагт алтны фьючерс Нью-Йоркийн таваарын бирж дээр 1968.1 ам.доллар хүрч 14.1 ам.доллар буюу 0.7 хувийн өсөлтийг үзүүлсэн юм. Энэ өдрийн арилжааны дээд ханш 1981.85 ам.доллар байсан нь сүүлийн хоёр долоо хоногийн турш хүрээгүй үнэ юм. Нэгхэн өдрийн өмнө алт 1958.1 ам.доллар хүрч 9 долоо хоногийн доод цэгийг тогтоогоод байсан билээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй