Nikola Corp хувьцаагаа нэгтгэж магадгүй
Цахилгаан ачааны машин үйлдвэрлэгч Nikola Corp-ийн хувьцааны ханш нь тодорхой хугацааны тур Nasdaq-ийн арилжааны босго үнийн түвшинд хүрэхээргүй болж унасан тул хувьцаагаа нийлүүлэх шаардлагатай болоод байгааг тус компанийн гүйцэтгэх захирал Michael Lohscheller мэдэгджээ.
Пүрэв гарагт Nikola-гийн хувьцаа 57 цент дээр хаагдсан бөгөөд баттерейгаар ажилладаг ачааны автомашины эрэлт сул үед ихээхэн зардалтай ажиллаж байгаа тус компани өнгөрсөн долоо хоногт биржээс хасах тухай мэдэгдэл хүлээн авсан байна.
Nasdaq бүртгэлтэй компаниудынхаа хувьцааг 1 ам.доллараар дээш үнээр арилжаалагдах шаардлага тавьдаг бөгөөд ажлын 30 өдөр дараалан үүнээс доогуур ханшаар арилжаалагдах үед мэдэгдэл хүргүүлдэг юм. Мэдэгдэл хүлээн авснаас хойш 180 хоног өгөгддөг бөгөөд энэ хугацаанд багтан дор хаяж ажлын 10 өдөр дараалан 1 ам.доллараас дээш үнээр арилжигдах ёстой аж.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй