Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Binance шүүхэд дуудагдаж Bitcoin уналаа 

Binance шүүхэд дуудагдаж Bitcoin уналаа 

Binance шүүхэд дуудагдаж Bitcoin уналаа 

АНУ-ын Үнэт цаас, Биржийн Хорооноос крипто бирж Binance болон түүний үүсгэн байгуулагч Changpeng Zhao-г үнэт цаасны тухай хуулийн хэд хэдэн заалтыг зөрчсөн хэмээн үзэж шүүхэд дууджээ. Энэ үйл явдлын дараагаар Bitcoin-ы ханш огцом унаж сүүлийн 3 сарын доод түвшинд хүрээд байна. 

АНУ-ын төрийн байгууллагаас Binance болон Zhao-гийн эсрэг 13 гомдол гаргасан бөгөөд үндсэндээ Binance арилжааны хэмжээг зохиомлоор өсгөж, харилцагчийн хөрөнгийг буруугаар ашигласан, мөн хөрөнгө оруулагчдад худал мэдээлэл өгсөн хэмээн буруутгаж байгаа аж. 

Энэ мэдээлэл нь крипто зах зээл хүчтэй нөлөөлж Bitcoin-ы ханш 5.1 хувь унаж 25,753.1 ам.доллар хүрсэн нь сүүлийн гурван сард хүрээгүй бага үнэ байсан бол Binance-ийн гаргасан BNB токены ханш 9 гаруй хувиар суларчээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.