Tesla Model Y загваруудаа эргүүлэн татна
Tesla Inc аюулгүй байдлын үүднээс Model Y загварын цахилгаан автомашинуудаа эргүүлэн татахаар болжээ. Жолооны хүрд сул бэхлэгдсэний улмаас бүрэн мултрах аюултай байгааг илрүүлсэн байна. Компанийн тооцоолж байгаагаар нийт автомашины 10 орчим хувьд ийм эрсдэл үүсэх магадлалтай гэжээ.
Tesla-гийн хувьцаа энэ он гарснаас хойш 50 гаруй хувиар өсөөд байгаа бөгөөд даваа гарагийн арилжаагаар 217.61 ам.доллар дээр хаагдсан нь 1.7 хувийн өсөлттэй дүн юм. Түүнчлэн 2022 оны 11 дүгээр сарын 1-нээс хойших хамгийн дээд хаалтын ханш болсон бөгөөд энэ долоо хоногт 20.2 хувийн өсөлт үзүүлээд байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй